Сэтгэл судлалын блог
2009-10-20
ХУВЦАСГҮЙ СЭТГЭЛ

Малгайтай, малгайгүй, ороолттой, ороолтгүй, цамцтай, цамцгүй, өмдтэй, өмдгүй, гуталтай, 

гуталгүй сэтгэл. Оюун ухааны хувьд бид хувцасгүй байдаг боловч сэтгэл санааны хувьд, сэтгэл 

хөдлөлийн талдаа дандаа хувцастай, өвлөөрөө байдаг. Ямагт сэтгэл санаагаа өөрөөсөө бусад 

хүмүүсээс нууж хааж байдаг. З.Фрейдийнхээр бол супер-эго давамгайлсан хүн, К.Юнгийнхаар 

бол сүүдэр би давамгайлсан, Хорнигийнхоор невротик бие хүн, А.Адлер дутуугийн мэдрэмжээ 

хэт тэгштгэсэн, Э.Фроммынхоор эрх чөлөөнөөс дайжсан, Э.Бернийхээр эцэг, эхийн "би" нь

 илүүдсэн гээд онолын нэр томьёогоор тоочвол дуусахгүй жагсаалт хөврөнө. Харин минийхээр 

бол хувцас өмсөж, зүсээ хувилгасан сэтгэл. 

 

Хэрвээ нүцгэн сэтгэл байдаг бол хэзээ, хаана, хэнээс ирж хайх вэ? гэж уншигч та асуух байх 

л даа. Магадгүй би, та, бид бүгдээрээ хувцастай сэтгэлтэй. Өдөн, хөвөн, синтфон куртка 

өмсгөж баахан зузаалах бүрт сэтгэл харагдахгүй дарагддаг. Магадгүй үзүүлж байгаа хариу 

сэтгэлийн өмссөн хувцасанд дарагдаад 180 градус эргэж байх болох юм. Хүний хамгийн их 

айдаг зүйл бол өөрийгөө өөрчилж, өөр хүний аяар байх. Үүнээс болж олон сэтгэл хувцастайгаа

үлдсэн байх. Сэтгэл гарт баригдаж нүдэнд харагдахгүй ч хамгийн их судлагдаж, хамгийн их 

бичигдсэн сэдэв яахын аргагүй мөн. Хүнийг тойрсон сэдэв дундаас хамгийн их судлагдсан 

мөртлөө динамик байдаг ус, агаар шиг зүйл бол нүцгэн сэтгэл. Хувцастайг нь харин судлаад

цэгцэрч байгаа байх. МЭӨ VI-V зууны үед сэтгэл буюу "душа"-г тухайн үеийн эрдэмтэд гаргууд

сайн судлаж байсан ч хэт идеализм болон туршилт бага байснаас үүдэн няцаагдажээ. Энэ бол

сэтгэлийг судлах ажлын эхлэл байсан юм. 

 

Aгуу surrialism-s

 

Сэтгэл судлалын шинжлэх ухаан сэтгэлийг судалдаг боловч энэ сэдвийг эцэслэн цэгцэлж 

хараахан амжаагүй байна. Цаг, нар, өдрүүд, хугацаа, хоног өнгөрөх тутам хүн өөрийнхөө 

сэтгэлийн далд нууцыг олж мэдэх гэж хичээдэг ч тэр сэтгэл гээч өргөн мөртлөө өчүүхэн орон 

зайд бид хөөрхийлэлтэйгээр сэлнэ. Үзүүр хийгээд хязгаарыг нь олох гэж маш их хүсдэг ч эргээд

бэдэрнэ, бүдэрнэ.   

 

Сэтгэлийн талаар бичсэн эссэ, нийтлэл, шүлэг, зохиол, дуу тоймгүй их. Гэхдээ жинхэнэ сэтгэл, 

хүний гүнд байдаг тэр зүйлийн талаар өөрийн хүссэн мэдээллээ одоо болтол олоогүй явна. 

Хувцасгүй байхдаа хүмүүс нэг их таатай сайхан харагддаггүй. Хүүхэд, нялхас, гоо эмэгтэйчүүдийг 

эс тооцвол. Сэтгэл бол эсэргээрээ. Сэтгэлээ нүцгэн байлгах тусмаа хүн өөрийгөө хүн гэдгээ мэдэрдэг. 

Бид хөгжих тусмаа сэтгэлээ хувцаслаж, өөрийнхөө биеийг ил гаргана. Нүцгэн биетэй, хувцастай 

сэтгэлтэй. Гэвч сэтгэл жиндээстэй. 

 

 

Сэтгэл хувцастай байхдаа таатай сайхан санагддаггүй. Оюун ухааны нэг тал нь сэтгэлийн талыг 

бага болгож илэрхийлэгдэх боломжийг хязгаарладаг. Оюун ухааны хувьд эрх чөлөөтэй ч сэтгэлийн 

хувьд хаалттай. Үүнийг дагаад гардаг өөрчлөлтүүдээс дурьдвал:

1. Баярлаж байгаа ч түгшүүр ихтэй болох, 

2. Өөрийгөө мэдэж байгаа ч хүлээн зөвшөөрөхгүй байх,

3. Бүгдийг харж байгаа ч мэдрэхээ болих, 

4. Эрх чөлөөтэй байгаа ч хийж чадахаа болих. 

Хүний сэтгэл ил байдаггүй мөртлөө хамгийн ил байдаг. Ил байдаг хирнээ далд байдаг гайхалтай

суваг юм. Нүцгэн сэтгэл, хувцастай бие. Хүн ч бас тийм зүйлд дуртай.

Comments

2011-12-13 -

Бичсэн: отто (зочин)

хүн хүний сэтгэл өөр болхоор тайлагдашгүй,нотлоходч хэцүү зүйлийн нэг бх.үгүй бол аль эртний эрдэмтэн мэргэд нотлоод онол гаргаад шинжлэх ухааны үндэстэй болгочихсон бх ёстой .энэ миний бодол шүү

. Шууд холбоос


2011-02-19 - Сайн

Бичсэн: Мөндэ (зочин)

Сайхан санааг сайн бичжээ. Ажилт хүсье.

. Шууд холбоос


2010-07-21 - тиймдээ

Бичсэн: bule

хүний сэтгэл гэдэг энгийн хирнээ агуу зүйл. сэтгэлийн хувцасыг тайлахад тийм ч хялбар бишв гэтэл хувцас давхарлана гэдэг аяндаа хийгдэх амархан зүйл мэт санагдаж байна. заримдаа бид тэр олон давхар хувцастай сэтгэлийнхээ мөн чанарыг өөрсдөө ч танихаа больдог. хэзээ ч болохгүй гэсэн зүйл рүү гээ өөрөө ч мэдэлгүй тэмүүлдэг нь нэгэн жишээ байжж магад. гэхдээ энэ зөвхөн миний бодолввв ярзайтал инээх

. Шууд холбоос


2010-05-05 -

Бичсэн: j (зочин)

юун ч ухаантай юм бэ дээ.ёстой мундаг юмаа. би ч гэсэн удахгүй үүнээс чинь илүү бичдэг болно.

. Шууд холбоос


Сүүлийн бичлэгүүд

. Найз Бүсгүйчүүдээ Ялгаж Сур!!!!
. (гарчиггүй)
. Cтрессээс хамгаалах аргууд
. МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛ ЗҮЙН ШИНЖ
. БИДНИЙ СЭТГЭЛ ЗҮЙН ДҮР
. Сэтгэлийн хөдөлгөөн
. ХАЙРЫН ХЭЛ ГЭЖ
. ХУВЦАСГҮЙ СЭТГЭЛ
. САЙХАН ЮМ ЮУ БАЙНА? СЭТГЭЛ ЗҮЙН АСУУЛГА
. Та “БИ ЧАМД ХАЙРТАЙ” гэж хэдэн орны хэлээр хэлж чадах вэ?
. Тоон зурхай
. Эрэгтэй эмэгтэй хүмүүс жирийн найзууд байна гэдэг?
. Нэрийн хуудас хэрэглэх соёл
. Хэрхэн ухаалаг бөгөөд хурдан сэтгэдэг болох вэ?
. Сэтгэл судлалын түүхэн үе шат

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. DESI
. dadido
. gereltuya
. director
. Zurai
. Энхмандах

Бичлэг: 8 » Нийт: 16
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax