Сэтгэл судлалын блог
2009-10-22
Cтрессээс хамгаалах аргууд
Ямар нэгэн зүйлд сэтгэл, санаа зовох явдал байнга гарч байдаг. Энэ нь өнөөгийн нийгмийн түвэгтэй асуудлын нэг болж байна. Энэ нь хувийн болоод нийгмийг хамарсан байдлаар илэрдэг. Нэгэнд нь дарамт үүсгэж байгаа зүйл, нөгөөд нь тайвшрал үүсгэж байж ч болох юм. Сэтгэл санааны ихээхэн дарамттай байх нь даралт ихсэх, зүрх муудах, ходоодны шархлаа үүсэхэд хүргэдэг байна. Иймд арга хэмжээ авах нь эрүүл мэндээ хамгаалж, амьдрал ахуйгаа дээшлүүлэхэд тустай. Хямралыг даамжирахаас сэргийлэн, багасгахын тулд бие махбод түүнийг хэрхэн хулээж авдгийг анхаарах нь зүйтэй. Ямар ч юманд санаа зовохгүйгээр байх боломжгүй ч гэсэн түүнийг аль болохоор бааасгахад тус болохуйц зарим санаа оноог толилуулъя. Биеийн хүчний ажил хийх: Уурлаж, бачимдсан үедээ дасгал, хөдөлгөөн юмуу биеийн хүчний ажил хийж тайвшрахыг хичээж болох юм. Жишээ нь: гадагш эрүүл агаарт гарч, алхах, гүйх, теннис тоглох, цэцэрлэг талбайд ажиллах гэх мэт. Бие, сэтгэл хоёр харилцан уялдаатай хамтран ажилладаг болохоор эдгээр идэвхт ажиллагаа нь сэтгэл санааг тайвшруулна. Бусадтай санаа, бодлоо хуваалцах: Хэн нэгэн хүнтэй өөрийнхөө санаа, сэтгэлийг зовоож байгаа зүйлийн талаар ярилцах нь асуудлыг арай өөр талаас нь харахад тусална. Хэрэв өөрийнхөө асуудлыг нилээд түвэгтэй гэж үзэж байгаа бол сэтгэл судлаач болон бусад мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө, туслалцаа авах нь цаашдын хор уршгаас сэргийлж өгнө. Өөрийнхөө хэмжээг мэдэж байх: Хэрэв асуудлыг тухайн үед нь засаж залруулах боломжгүй бол цөхөрч туйлдахын хэрэггүй, харин байдал өөрчлөгдөж болох тэр цагийг хүлээх нь зүйтэй. Өөрийнхөө хэр хэмжээнээс хэтэрсэн чадахааргүй зүйлд татгалзсан хариуг эвий нь олж хэлж сурах хэрэгтэй. Өөрөө өөртөө анхаарал тавих: Нойроо бүрэн авч, хоол ундаа зөв тохируулж байхгүй бол элдэв хямрал, ачааллыг тэсвэрлэх чадвар сулардаг байна. Хэрвээ нойргүйтээд байгаа шинж илэрвэл эмчийн зөвлөлгөөг авах хэрэгтэй. Тайван байж сурах: Сэтгэл санаа зовж буй зүйлийнхээ талаар ямар нэгэн алхам хийж ангижрахыг бодох хэрэгтэй. Хэрэв энэ талаар ямар нэгэн зүйл хийчих зав гарахгүй бол бодох ч цаг байх ёсгүй. Цагийг хөгжилтэй өнгөрөөх: Ажил, амралтын цагаа нарийн хуваарьтай зохицуулах нь чухал. Тоглох болон чөлөөт цаг гарган түүнийгээ идэвхтэй өнгөрүүлж байх нь эрүүл аж төрөхөд ихээхэн тустай. Оролцогч байх: Уйтгарлахаас зайлсхийх нэг арга бол орчин тойронд болж буй үйл явдалд оролцох юм. Жишээ нь: Сайн дурын байгууллагын ажилд оролцох, хүмүүст туслах, орон нутгийн болоод олон улсын хэмжээнд болж буй үйл явдлыг сонирхож байх нь өөртөө тохирох шинэ орчин, найз нөхөд, ажил үйлс бий болгоход ч туслах талтай. Юмыг цагт нь хийж байх Нэг дор олон юм давхцуулан хийхийг оролдох нь аль ч үгүй болох нь олонтаа учир дэс дараалан төлөвлөж байгаад хамгийн чухлаас нь эхлэн хийж гараас гаргасны дараа дараагийнх руу орох нь зүйтэй. Үргэлж өөрийгөө зөвтгөх ёстой юу? Хүмүүс санаа оноог чинь дэмжихгүй гонсойлгоод байвал тэдэнтэй сөргөлдөж байхын оронд хамтран ажиллах, нэгдэх тал руугаа хандах нь аль аль талд аятай уур амьсгал бүрдүүлж, ажил урагшлахад тустай болно. Уйлах ч бас муугүй: Нэг сайн уйлчих нь сэтгэл онгойлгоод зогсохгүй, толгой өвдөх, болон бусад хямралыг арилгахад чухал нөлөөтэй байдаг байна. Мөн гүнзгий урт амьсгаа авахад сайхан тайвширна. Инээх: Инээд нь эрүүл мэндэд тустай, сэтгэл санааг уужруулагч чухал хэрэгсэл учир амьдралыг аль болох хөгжилтэй талаас нь харахыг бодох хэрэгтэй. Тайвшруулах зүйл хийх: Үргэлж л юм хийгээд юм бодох ч завгүй гүйгээд байх боломжгүй нь мэдээж. Иймд заримдаа сайхан зүүд зүүдэлсэн мэт мөрөөдөж, байгалийн сайхныг сэтгэлдээ зураглах юмуу эсвэл бодитоор зурах, будах, ном уншиж, хөгжим тоглох зэргээр урам сэргээх зүйл хийж сонирхож байх хэрэгтэй. Эмнээс болгоомжил. Сэтгэл санаа хямарч, ядарсан үед дааврын эм уух гэсний хэрэггүй. Эм нь түр зуурын үйлчилгээ өгөхөөс биш, хямралыг үүсгэж буй асуудлыг арилгаж чадахгүй нь ойлгомжтой. Харин ч хямралыг түр зуур дарснаас илүүгээр нэмэгдүүлж ч магадгүй тул ямагт эмчийн зөвлөлгөөний дагуу хэрэглэх нь чухал. Тайвшрах урлаг: Элдэв хямралд өртөлгүй бие сэтгэлээ тайван амгалан байлгах урлагт суралцах хэрэгтэй. Зөвхөн амралтаа авч байж л нэг тайвширч, амарна гэж хүлээлгүй ажлынхаа дундуур, завсар чөлөөгөөр ер нь ямар ч үед бие сэтгэлээ уужуу тайван байлгах арга барилыг амьдралын хэвшил болгох нь зүйтэй. Ингэснээр ямар нэгэн зүтгэл чармайлт шаардалгүйгээр сэтгэл хангалуун байх болно. Өөрийнхөө дуртай урлаг спортын төрлөөр хичээллэх, тоглох болон бусад идэвхтэй ажил үйлст оролцох нь сэтгэл санаа болоод бие бялдарт сайнаар нөлөөлнө. Харин үргэлж давамгайлагч байна гэдгийг мартах хэрэгтэй. Хамгийн гол нь өөрийгөө хөгжөөн тайвшруулж, эрүүл мэндээ сэргээх, өөрөө өөртөө л зөв байх юм.
http://3.bp.blogspot.com/_Hj2f-ZGjqlg/RrgMyjfSnNI/AAAAAAAAAPg/aWtmhyhmI0Q/s400/stress-health.jpg


http://www.more4kids.info/uploads/Image/Aug/stressed-out-child.jpg


http://www.phillyhealthinfo.org/images/uploads/Stress2.jpg


http://www.beautysnob.com/images2009/stress.gif


Comments

2014-03-08 -

Бичсэн: Зочин

Яагаад цагаан дээр хараар бичсэн юм бэ. Бичсэн хүн нь мэргэжлийн сэтгэл судлаач биш юм уу.
Уншмаар л байна. Нүд ядруулаад бүүр ядраачихлаа.

. Шууд холбоос


2009-10-22 -

Бичсэн: Зочин

ирмэх ирмэх ирмэх ирмэх stressees garax sain arga bnadaa ene xarinhttp://www.blogmn.net/chimeglel/images/117665xz7vascr2h.gif

. Шууд холбоос


Сүүлийн бичлэгүүд

. Найз Бүсгүйчүүдээ Ялгаж Сур!!!!
. (гарчиггүй)
. Cтрессээс хамгаалах аргууд
. МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛ ЗҮЙН ШИНЖ
. БИДНИЙ СЭТГЭЛ ЗҮЙН ДҮР
. Сэтгэлийн хөдөлгөөн
. ХАЙРЫН ХЭЛ ГЭЖ
. ХУВЦАСГҮЙ СЭТГЭЛ
. САЙХАН ЮМ ЮУ БАЙНА? СЭТГЭЛ ЗҮЙН АСУУЛГА
. Та “БИ ЧАМД ХАЙРТАЙ” гэж хэдэн орны хэлээр хэлж чадах вэ?
. Тоон зурхай
. Эрэгтэй эмэгтэй хүмүүс жирийн найзууд байна гэдэг?
. Нэрийн хуудас хэрэглэх соёл
. Хэрхэн ухаалаг бөгөөд хурдан сэтгэдэг болох вэ?
. Сэтгэл судлалын түүхэн үе шат

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. DESI
. dadido
. gereltuya
. director
. Zurai
. Энхмандах

Бичлэг: 3 » Нийт: 16
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax